Нэгдсэн эмнэлгийн барилгыг ашиглалтад хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-03-16 12:27:01

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймагт барьж буй 100 ортой нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг ашиглалтад хүлээн авахад бэлэн болжээ.

Барилга байгууламж ашиглалтад хүлээн авах Улсын комисс энэ оны 3 дугаар сарын 5-нд ажиллаж, ажлын гүйцэтгэлтэй танилцан, тодорхой үүрэг даалгавар өгсөн бөгөөд ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн  аж.

Эмнэлгийн барилгын нийт санхүүжилт улсын төсвийн 8.3 тэрбум төгрөгийн өртөгтэй. Барилгын ажлыг “Тэргүүн чансаа” ХХК гүйцэтгэсэн байна. Эмнэлэг ашиглалтад орсноор хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж сайжрах аж.

Холбоотой мэдээ