“Алтан бөмбөрцөг”-г зохион байгуулагчид багтаа өнгөт арьст иргэдийг элсүүлнэ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-17 15:53:18

НЬЮ-ЙОРК. /FOX News/. “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Холливудын гадаад хэвлэл мэдээллийн холбоо /HFPA/ бүрэлдэхүүндээ 13 өнгөт арьст иргэнийг шинээр элсүүлэхээ мэдэгджээ.


Los Angeles Times” сонины мэдээлснээр, холбоонд нийт 87 гишүүн байдаг ч өнгөт арьст сэтгүүлч нэг ч байдаггүй аж. Түүнчлэн шүүгчдийн бүрэлдэхүүнд нь өнгөт арьст иргэн багтдаггүй байна.


Үүнтэй холбогдуулан “HFPA” холбоо байгууллагын дотоод бүрэлдэхүүн хийгээд салбартаа бүхэлд нь өөрчлөлт оруулахыг зорьж байна.


“Бид илүү ихийг хийх шаардлагатай. Өнгөт арьст сэтгүүлчид манайд дор хаяж 13 хувийг эзлэх ёстой гэсэн шаардлагад нийцүүлэн зөвлөл энэ онд гишүүдийнхээ тоог 100 болгож нэмэгдүүлэх төлөвлөгөөг санал нэгтэй дэмжсэн” хэмээн мэдэгдэлд дурджээ. 

Холбоотой мэдээ