Хулд сумын ЭМТ-ийн шинэ барилгыг ашиглалтад хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-03-18 09:59:00
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төв шинэ барилгын нээлтээ энэ сарын 14-нд хийж, сумын удирдлагууд, эмч, ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцжээ.
10 ортой Эрүүл мэндийн төвийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтын 1 084. 51 сая төгрөгөөр "Наранлист" ХХК барьж, 2020 оны 12 дугаар сарын 21-нд ашиглалтад оруулжээ.
Ийнхүү эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орсноор сумын 2300 гаруй иргэн стандартын шаардлага хангасан орчинд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болж байгаа аж. 

Холбоотой мэдээ