Зарим сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-03-25 21:43:07

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд коронавирусний халдварын шинэ тохиолдол илэрсэнтэй холбогдуулж тус сумаас орж, гарах зорчигч тээврийн үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлаад байна.

Сайншанд, Замын-Үүд, Сайхандулаан, Алтанширээ сумын бүх сургууль, цэцэрлэгт тандалт судалгааны ажил хийж байгаатай холбогдуулан 3 дугаар сарын 25-наас эхлэн долоо хоног хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоож байгаа талаар аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Мөн дотуур байрны хүүхдүүд хичээлдээ явахгүй байрандаа байх бөгөөд бусад сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх аж.

Холбоотой мэдээ