Монгол, Францын хамтарсан төслүүдийн талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-25 18:36:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газрын зорилт, үйл ажиллагаа, цар тахалтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлж, шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийн тусламж олгосон Франц Улсын Засгийн газарт талархлаа илэрхийлэв. Мөн хоёр талын хамтарсан төслүүдийн явцын талаар мэдээлэл солилцож, Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдыг дэмжих, зарим төслийг урагшлуулах талаар анхаарч буйг тэмдэглэв.



Уулзалтын үеэр бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар талууд санал солилцож, НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцав.

Холбоотой мэдээ