Хадгаламж эзэмшигчийн тоо 4.5 хувиар өссөн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-15 01:01:54
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Улсын бүртгэл, Статистикийн хэлтэс өнгөрсөн  тавдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийн талаарх мэдээлэл хүргэлээ.

Энэ оны эхний таван сарын байдлаар аймгийн төсөвт 34.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ. Нийт 522.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 411.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 3.1, борлуулалт 2.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Иргэдийн хувийн мөнгөн хадгаламж 150.6 тэрбум төгрөг болж аймгийн нэг хүнд дунджаар 1.5 сая, нэг хадгаламж эзэмшигчид 1.4 сая төгрөгийн хадгаламж ноогдож байна.

Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, хадгаламжийн үлдэгдэл 17.1, хадгаламж эзэмшигчийн тоо 4.5 хувиар нэмэгдсэн байна.

Мөн эл хугацаанд ажил идэвхтэй хайж буй 1940 иргэн бүртгүүлсэнээс 56.4 нь эмэгтэйчүүд байсан аж.

                                                                                                                          Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ