Голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг өөрсдийнх нь зардлаар тусгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-30 22:05:42

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг өөрсдийнх нь зардлаар “Тусгаарлах байр”-нд тусгаарлана.


Говь-Алтай аймгийн Онцгой комиссын гуравдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар өнөөдрөөс голомтот бүс нутгаас ирж буй иргэдийг өөрсдийнх нь зардлаар тусгаарлах байранд долоо хоног байрлуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн төв Есөнбулаг суманд үйл ажиллагаагаа явуулж буй хоёр зочид буудалтай гэрээ байгуулан хамтран ажиллах аж. 

Тус аймагт өдөрт голомтот бүс нутгаас эрүүл мэнд, ачаа тээвэр, буяны ажлын шугамаар 30 орчим тээврийн хэрэгслээр 50-60 иргэн ирж байгаа тухай Онцгой байдлын газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ