Энэ хавар 530,3 мянган га талбайг тариалахаар бэлтгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ хавар нийт 530,3 мянган га талбайд тариалалт хийнэ.
Үүнээс 389,3 мянган га-д үр тариа, 17,9 мянган га-д төмс, 9,6 мянган га-д хүнсний ногоо, 66,5 мянган га-д малын тэжээл, 40
мянган га-д тосны ургамал, 7 мянган га-д жимс жимсгэнэ тариалах юм.
Ургац
хураалтын дүнгээр 495,6
мянган тонн үр тариа, үүнээс 471,5
мянган тонн улаанбуудай, 222,4
мянган тонн төмс, 116,1
мянган тонн хүнсний ногоо, 170,1
мянган тонн малын тэжээл, 26,4
мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авч, 360,2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэхийг зорьж байна.
Цар тахлын халдварын
эрсдэл үүссэнтэй холбогдуулан
нийслэлээс орон нутагт очиж
ажиллах газар тариалангийн салбарын 1000 орчим иргэнийг өнгөрсөн сарын 26,
27-нд вакцинд хамруулжээ.
Цаашид орон нутагт ажиллаж
буй 14 мянга орчим тариаланчийг энэ сарын
3-17-нд вакцинжуулна.
Хаврын тариалалтыг
технологийн хугацаанд үр дүнтэй хийх,
үр бордоо, шатахуун, сэлбэг хэрэгсэл, ургамал хамгааллын бодис тээвэрлэхийг саадгүй нэвтрүүлэхээр тариаланч, ногоочин, зөгийчид, техник болон үр бордоо, ургамал хамгааллын
бодис нийлүүлэгч диллер аж ахуйн нэгжийн ажилтнуудыг PCR шинжилгээг үндэслэн
нийслэл болон аймаг, сумаас яаралтай гаргахыг зохион байгуулах юм.
Улаанбуудайн үрийн хангамжийг бүрдүүлэхээр үр импортлох зөвшөөрөл авсан 3 аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулсныг ХХААХҮЯ-наас мэдээллээ.