Хот доторх хөдөлгөөнийг хязгаарлаад байна

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2021-04-03 11:57:15

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аймгийн Засаг даргын 2021 оны А/235 дугаар захирамж гарч, явган зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Энэ үеэр мэргэжлийн байгууллагаас гудамж талбай, аж ахуй нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа юм.

Тус захирамжаар энэ сарын 3, 4-ний өдрүүдэд иргэдийн дунд "Эрсдэлийн үнэлгээ"-г түүвэрлэн авч, худалдаа, үйлчилгээний газруудын дотор болон гадна талд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна.