Хүчтэй шуурганы улмаас 2833 толгой мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-04-06 15:05:23

Дорноговь/МОНЦАМЭ/. Өнгөрсөн сарын 14-нд болсон хүчтэй шуурганы улмаас Мандах, Сайхандулаан, Айраг Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт ургамлын үндэс сийчигдэж, элсэнд хучигдан малын идэш үгүй болж, айлын хашаа хороог малтай нь хамт элсээр шуурч дарсан нөхцөл үүсчээ.

Тухайн үед салхины хүч 24 м/сек-ээс хэтэрсэн байна. Хүчтэй шуурганы улмаас 10 сумын 500 өрхийн 139513 толгой мал уруудаж, 133282 толгой малыг нь олсон аж.

Үүнээс том малын зүй бус хорогдлоор таван сумын 253 өрхийн зургаан тэмээ, найман адуу, 27 үхэр, 1342 хонь, ямаа нийт 1450 бүгд 2833 толгой мал хорогдсон байна. Одоогоор нийт 6231 толгой мал олдоогүй бөгөөд эрэн хайх ажлыг явуулж байгаа талаар аймгийн ХААГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ