Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-07 10:45:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ногоон бүсэд шар өвс, ой хээрийн түймрээс урьдчилан  сэргийлэх ажлыг эрчимжүүллээ.


Тодруулбал, НОБГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Замын Цагдаагийн газар, НБОГ, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран ногоон бүсийн тодорхой чиглэлүүдэд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ.


НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Л.Тэгшбаяр нар хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгчээ.

Хөдөлгөөнт эргүүл энэ оны дөрөвдүгээр сарын 6-наас зургадугаар сарын 10 хүртэл ажиллана.

Холбоотой мэдээ