Төрийн байгууллагууд гүйцэтгэлийн гэрээгээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-08 15:21:28

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал хэлтэс агентлагийн дарга нартай 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний гэрээ байгууллаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-“Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс агентлагийн дарга, удирдлагууд нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан журам, ЗГХЭГ-ын даргын тушаалаар батлагдсан журам, аргачлалын дагуу төрийн байгууллагын жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан баталдаг. Мөн төсвийн ерөнхийлөн захирагч Засаг даргаар хянуулах үүрэгтэй.

Түүнчлэн төсвийн шууд захирагч нь гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж, аймгийн Засаг даргын өмнө ажлаа хариуцан тайлагнахаар журамлагдсан байдаг.

Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тогтоосон хугацаанд ирүүлж, дүгнүүлэх бөгөөд дүнг үндэслэн урамшуулах буюу хариуцлага тооцон ажилладаг юм. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн 56 байгууллага үр дүнгийн гэрээ буюу гүйцэтгэлийн төлөвлөгөөний гэрээгээ байгууллаа.

Энэхүү гэрээ нь жилийн үйл ажиллагаагаа төлөвлөх, тайлагнахад хамгийн чухал баримт бичиг юм. Гэрээ байгуулах үйл ажиллагаа жилийн эхэнд хийгддэг бол энэ жилийнх цар тахлын хөл хорионы улмаас хугацаа хойшлогдсон” гэв.

Холбоотой мэдээ