Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилгын ажил 85 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-09 10:11:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлбэ дэд төвийн 28 МВт хүчин чадал бүхий дулааны станцын барилга, шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна.


Тус төвийг Азийн хөгжлийн банк, НЗДТГ-ын хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд 2019 оноос барьж эхэлжээ.


Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас бямба гараг бүр дулааны станц барих ажлын явцтай нэг бүрчлэн танилцаад, бэрхшээл гарвал тухай бүрт нь шийдэж, үүрэг даалгавар өгч байна.


Мөн Сэлбэ дэд төвийн ашиглалтын өмнөх захиргааны долоон инженерийн бүрэлдэхүүнтэй хяналтын баг өнгөрсөн оны тавдугаар сарын 17-ноос барилга угсралтын ажилд хяналт тавьж байгаа аж.

 

Холбоотой мэдээ