Эрчүүдээс М.Лхагвагэрэл олимпын эрх авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-11 17:03:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны Алматы хотноо болж буй Ази тивийн олимпын эрх олгох тэмцээний 125 кг-д ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Монголын чөлөөт бөхийн тамирчдаас 7 дахь эрхийг авлаа.


Өнөөдрийн байдлаар чөлөөт бөхийн баг тамирчдаас эрэгтэй 2, эмэгтэй 5 бөх "Токио-2020" олимпын эрх аваад байна. Казахстанаас авсан манай багийн 5 дахь эрхийг “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний тамирчин М.Лхагвагэрэл ийнхүү хүртээд байгаа юм.


Тэрбээр  тэгшитгэлд Пакистаны Х.Абидийг 12:2-оор, шөвгийн наймд Киргизийн А.Лазаревыг 7:2-оор, хагас шигшээд Японы Тэцүя Танакаг 9:0-ээр тус тус ялж олимпын наадмын эрхээ өвөртлөөд байна.


Тэрбээр алтан медалийн төлөө 2 жилийн өмнө Улаанбаатарын дэвжээнд 23 хүртэлх насны Азийн АШТ-ий финалд ялагдсан Казахстаны Юсуп Батырмурзаевтай даагаа нэхэн барилдана.


Өнөөдөр хүч үзсэн ОУХМ Т.Түвшинтулга, Б.Бат-Эрдэнэ нар хүрэл медалийн төлөө хүчээ сорих юм.

Холбоотой мэдээ