АНУ-д иргэн бүрт хүрэлцэх хэмжээний вакцин бий гэж мэдэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-14 13:37:41

ВАШИНГТОН. /The Guardian/. Манай улсад иргэн бүрт хүрэлцэх хэмжээний вакцин бий гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ мэдэгджээ.

“Бид 600 сая тун вакцин худалдан авснаар “Johnson & Johnson” компанийн вакцины хэрэглээг түр зогсоох шийдвэр гаргасан ч вакцин насанд хүрсэн иргэдэд хангалттай хүрнэ” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Вакцины дараах гаж нөлөө илэрч болзошгүйтэй холбогдуулан  компанийн нэг тунт “Janssen” вакциныг хэрэглэхээ түр зогсоохыг АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны Хүнс, эмийн чанарын газар, Өвчинд хяналт тавих урьдчилан сэргийлэх газар зөвлөжээ.

АНУ-д 7 сая орчим хүнд тус вакциныг тариулсан байна. Уг вакциныг хийсний дараа ховор болон хүнд хэлбэрийн цусны бүлэн үүссэн зургаан тохиолдол бүртгэгджээ. Үүнээс гадна вакцинаа Европын орнуудад нийлүүлэхээ хойшлуулж буйгаа  “Johnson & Johnson” компани мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ