"Зууны луйварчин" Бернард Мэдофф нас баржээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-04-15 12:23:35

НЬЮ-ЙОРК. /TASS/. Түүхэн дэх хамгийн том санхүүгийн луйврыг зохион байгуулагч Бернард Мэдофф Хойд Каролина муж улсын шоронд 82 насандаа нас баржээ.


“Associated Press” агентлагийн мэдээлснээр, Мэдофф шоронгийн эмнэлэгт байгалийн жамаараа нүд аньжээ. Өнгөрсөн онд өмгөөлөгч нар нь түүнийг бөөрний хүнд өвчин болон бусад архаг өвчнийг нь харгалзан шоронгоос суллах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй юм.


Мэдофф 2008 оны 12 дугаар сард баривчлагджээ. Гурван сарын дараа тэрбээр хорь шахам жил хөрөнгө оруулагчид болон зохицуулагч байгууллагуудыг залилан мэхэлж байснаа хүлээсэн байна. Үнэн хэрэг дээрээ санхүүгийн пирамид байсан “Bernard L. Madoff Investment Securities” сангийн үйл ажиллагааны улмаас дэлхий даяар 3 сая орчим хүн хохирч, хохирлын нийт хэмжээ 64 тэрбум 8 сая ам.доллар болжээ. 


Нэгэн цагт Америкийн алдартай санхүүч, брокер байсан Мэдофф үнэт цаасны луйвар хийсэн, мөнгө угаасан, залилан мэхэлсэн, худал мэдүүлэг өгсөн хэргээр 150 жил хоригдох ял авсан юм. 


Мадоффын санхүүгийн пирамид нь 20-р зууны эхээр АНУ-д амьдарч байсан Италийн алдарт луйварчин Чарльз Понзигийн нэрээр нэрлэсэн "Понзи схем" -ээр ажилладаг байжээ. 



Холбоотой мэдээ