Өнгөрсөн сарын 24-нөөс хойш 106 хүн эдгэрээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-04-15 18:00:08
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт сүүлийн 24 цагт халдварын 33 тохиолдол бүртгэгдлээ. Коронавируст халдвар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 багт тархаж, нийт 256 тохиолдол бүртгэгдээд байна. Цагаанчулуут багт хамгийн олон буюу 38, Зэст багт 33, Бүрэнбүст багт 26, Хүрэнбулаг 16, Уурхайчин багт 16, Оюут багт 11 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдлын 54 хувийг эзэлж байна.

БОЭТ-д 52 хүн эмчлүүлж байгаа бөгөөд халдвар авсан 33 иргэнийг тусгаарлах ажил үргэлжилж байна. Эмчлүүлж байгаа 52 иргэний нэг хүний биеийн байдал хүнд, 13 хүн хүндэвтэр, 38 хүн хөнгөн шинж тэмдэгтэй байна.

Эрүүл мэндийн сайдын 101 дүгээр тушаалын дагуу БОЭТ-өөс гэрийн тусгаарлалтад шилжсэн 140 хүн, Өрхийн эмнэлгийн хяналт болон гэрийн тусгаарлалтаас гарч бүрэн эдгэрсэн 106 хүн байгаа юм. Мөн  биеийн байдал хөнгөн, шинж тэмдэггүй 34 иргэнийг гэрийн хяналтад байлгаж эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна. Тусгаарлах 3 байранд 67 иргэн байна.

 

Холбоотой мэдээ