Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагааг түр зогсоов

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2021-04-17 16:10:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагааг энэ сарын 19-26-нд түр зогсоож, шүүхийн байранд хүн нэвтрүүлэхгүй болжээ.


Энэ талаар тус шүүхийн Тамгын газраас мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд, "Тус шүүхийн байранд KОВИД-19 халдварын тохиолдол илэрсэнтэй холбогдуулан УОК-ын шуурхай штаб, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс өгсөн зөвлөмж, зааврын дагуу тус шүүхийн нийт шүүгч, захиргааны ажилтнууд гэртээ тусгаарлагдан халдвар хамгааллын дэглэм сахих, биеийн байдлыг тандах, шинжилгээнд хамрагдах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх болсон" хэмээжээ.




Холбоотой мэдээ