Батлагдсан тохиолдлуудын 24 хувийг хүүхдүүд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-04-19 13:29:42
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдвар авсан 19 иргэн бүртгэгдэж, батлагдсан нийт тохиолдол 309 боллоо. Гурван иргэн эдгэрч,  одоогоор БОЭТ-д 88 иргэн эмчлүүлж байна. 

Сүүлийн гурав хоногт батлагдсан 46 тохиолдлын 41 нь ойрын хавьтлаас, 3 нь Өмнөговь аймаг, Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн байна. Ингэснээр Орхон аймагт бусад аймгаас зөөвөрлөгдсөн 18 тохиолдол бүртгэгдлээ. Мөн хоёр иргэн ямар ч шинж тэмдэг илрээгүй  ч өөрсдөө сайн дураараа шинжилгээ өгөхөд халдвар илэрсэн байна. .

Нийт батлагдсан тохиолдлуудын 68 буюу 24 хувийг хүүхдүүд эзэлж байгаад эрүүл мэндийн байгууллагууд онцгой сэрэмжлүүлж, хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг эцэг эхчүүдэд анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ