Урьдчилсан байдлаар 270 мянган га талбай түймэрт шатжээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-04-19 17:43:08

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дарьганга сумын нутагт гарсан хээрийн түймрийг 4 дүгээр сарын 19-ний 11 цаг 35 минутад бүрэн унтраажээ. Түймрийн улмаас урт нь 90 км, өргөн нь 30 км буюу ойролцоогоор 270 мянган га талбай шатсан гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.  

Түймэр гарсан шалтгаан нөхцөл, хохирлын хэм хэмжээг тогтоох ажлын баг ажиллаж байна. Түймэр БНХАУ-ын хилийг давсан ч одоогоор хохирлын хэмжээний талаар тодорхой мэдээлэл ирүүлээгүй байна. Харин Сүхбаатар аймгийн тухайд хүн, мал өртөөгүй гэж аймгийн ОБГ-ын орлогч дарга, хошууч С.Ганбат хэллээ.

Түймрийг унтраахаар аймгийн ОБГ, Гал түймэр унтраах аврах 17 дугаар анги, Хилийн 0184, 0146 дугаар анги, Дарьганга, Асгат, Эрдэнэцагаан, Баруун-Урт сумын ЗДТГ-ын албан хаагчид, Дарьганга сумын малчид, иргэд гээд нийт 206 хүн, 26 авто машинтай ажиллажээ. 

Холбоотой мэдээ