Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-04-20 20:56:53

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо.


Улаанбаатар хотоос Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймгийн чиглэлд малын халдвараас сэргийлэх вакцин тээвэрлэж явсан иргэн Ховд аймгийн Дарви сумын постод  коронавирусний  шинжилгээ өгөхөд эерэг гарсан байна. 

Тухайн иргэн Говь-Алтай аймгийн төвд холбогдох албаны хүмүүст вакцин хүлээлгэн өгсөн ба түүний нэгдүгээр хавьтагч дөрвөн иргэн байгаа тухай АОК-оос мэдээлэв. Иймээс "Ногоон бүс"-ээ хадгалж үлдэхийн тулд Говь-Алтай аймгийн хэмжээнд хөл хорио тогтоолоо. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 25-ны өдрийг дуустал сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоов. Мөн хугацаанд жижиглэнгийн хүнсний худалдаанаас бусад худалдаа үйлчилгээг түр хязгаарлалаа.

Холбоотой мэдээ