Нийслэлийн иргэдийг вакцинжуулах ажлыг үргэлжлүүлэхээр боллоо

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-04-22 14:48:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг энэ сарын 23-наас үргэлжлүүлэхээр болжээ.


Улаанбаатар хотод 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна.

Ингэхдээ хоёр дахь тунгийн хугацаа нь болсон иргэд болон нэгдүгээр тунд хамрагдаагүй иргэдийг вакцинжуулах бөгөөд таныг хэдний өдөр хаана, аль цэгт вакцинд хамрагдахыг хороо, дүүргээс утсаар мэдэгдэж мэдээллийг хүргэнэ.

Хатуу хөл хорионы үед дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд анхаарч байна. Вакцинжуулалтын цэгийн байршлын тухай удахгүй танилцуулна гэж ЭМЯ-наас мэдээлэв.
Холбоотой мэдээ