БНХАУ-аас экспортолсон жимс, хүнсний ногооны хэмжээ өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-04-22 17:12:13

ХӨХ ХОТ. /Xinhua/. БНХАУ-аас Монгол Улс руу энэ оны эхний улиралд экспортолсон шинэ жимс жимсгэнэ, хүнсний ногооны хэмжээ ихээхэн өсжээ.


Тухайн хугацаанд Эрээн боомтоор 26 мянга гаруй тонн жимс, хүсний ногоо экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.1 хувиар өссөн байна. Ийнхүү экспортын нийт үнэ 34.8 сая юаньд /5.36 сая ам.доллар/ хүрсэн нь өмнөх оныхоос 33.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ.


Эрээн хотын Гаалийн газрын төлөөлөгч Ян Ючао хэлэхдээ, экспортолж буй жимс, хүнсний ногоо өндөр чанартайгаас олон төрөл байдгийг онцлоод, хөрш оронд “COVID-19” халдварын тохиолдлын тоо саяхнаас олноор нэмэгдэж эхэлсэн нь энэ төрлийн бүтээгдэхүүний экспортод нөлөөлөөгүй гэдгийг хэлжээ. 

Холбоотой мэдээ