БНХАУ-аас "Verocell" вакцины 300 мянган тунг тээвэрлэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-22 22:24:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-аас коронавирусний эсрэг "Verocell" вакцины 300 мянган тунг тээвэрлэсэн МИАТ-ийн онгоц "Чингис хаан" нисэх буудалд өнөөдөр 22.00 цагийн орчимд газардлаа. 


БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн уг вакциныг манай улс эмийн бүртгэлдээ авч, хүн амаа дархлаажуулж байгаа. Өмнө нь тус улсаас 300 мянган тун вакциныг тусламжаар илгээсэн бол энэ удаа 900 мянган тунг худалдан авах гэрээ байгуулжээ. Уг гэрээний дагуу өнөө, маргааш нийт гурван удаагийн тусгай нислэгээр уг вакцины дээрх тооны тунг татан авах юм. 


Манай улс "Verocell" вакциныг шууд үйлдвэрээс нь худалдан авч байгаа бөгөөд нэг тун нь 15 ам.долларын үнэтэйг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. 

Холбоотой мэдээ