Орхон аймагт 400 гаруй иргэн вакцины хоёр дахь тунг хийлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-04-25 18:22:29
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт халдварын 61 тохиолдол бүртгэгдэн, сайн дурын шинжилгээ өгөх 4 төвийг нээж, шүлснээс халдвар илрүүлэх 500 ширхэг оношлууртай болж, вакцины 2 дахь тунг хийж эхэлсэн гээд онцлох мэдээллийг хүргэе.

1.  Орхон аймагт вакцины эхний тунгаа хийлгэсэн 18720 иргэн байна. Үүнээс энэ 7 хоногт 2 дахь тунгаа 432 хүн хийлгэжээ.

2.  “Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага”-аас монгол эрдэмтдийн бүтээсэн SARS-CoV-2 / хүний шүлснээс/  илрүүлэх 500 ширхэг  оношлуурыг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.

3.  Сайн дурын шинжилгээний цэгүүдийг байгууллаа. Үүнд: Үйлчилгээний төвийн урд, Баянцагаан багт, Наадмын талбайд, Хорооллын эцэст байгуулжээ. Цаг агаарын нөхцөл байдлаас дээрх цэгүүдийг түр хаав.

4.   Аймгийн Улаан загалмайн хорооноос Онцгой комисст 1.2 сая төгрөгийн өртөгтэй дулаан хөнжил, автомашины эмийн сан, гар чийдэн зэрэг эд зүйлс хандивлалаа.

5.  Аймгийн Засаг дарга С.Батжаргал 4 дүгээр сарын 2-20-ны өдөр хүртэл 25 багийн 1300 гаруй иргэнтэй цахимаар уулзаж, 400 гаруй асуултад хариулт өгчээ.

6.  БОЭТ-ийн Хүүхдийн тасгийг халдвар авсан иргэдийг тусгаарлан эмчлэх зорилгоор тохижуулж зарим зохион байгуулалтыг хийлээ.

7.  Өнгөрч буй 7 хоногийн хугацаанд 61 халдвар бүртгэгдэж, Орхон аймагт халдвар авсан хүний тоо 351 боллоо. Мөн 246 хүн эдгэрч гэрийн ажиглалт руу шилжиж, 71 хүн эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ