Эрүүл мэндийн байгууллагын 17 ажилтан халдвар авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-05-02 15:40:43

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн найман суманд коронавирусний халдвар бүртгэгдсэн. Эдгээр сумын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын 17 ажилтан халдвар авчээ. Үүнээс зургаа нь халдвар авсан иргэдийг эмчилж байх явцдаа буюу эмнэлгээс шалтгаалах халдвар байгаа бол үлдсэн хэсэг нь батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагчийн замаар халдвар авчээ.

Өвчний голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнуудын халдвар хамгааллын хувцас солих, эмчилгээ, асаргаа хийх, хооллох гээд бүхий л үйл явцыг нэгдсэн байдлаар хянаж байгаа. Халдвар хамгааллын дэглэм зөрчсөн ноцтой зүйл ажиглагдахгүй байгаа учир яг ямар замаар халдвар авч, өвчлөөд байгааг нарийн тодорхойлох боломжгүй байна гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан хэлж байгаа юм.


Эмчилгээний нэг баг 14 хоног ажиллаад, гэрийн тусгаарлалтад шилжиж байгаа. Энэ хугацаанд шинжилгээнд хамруулах болон бусад урьдчилан сэргийлэх ажлуудыг тогтмол хийдэг байна. 

Холбоотой мэдээ