Дүрслэх урлагийн музей: Бурхан тахилын ширээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-05-03 09:43:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ удаад Г.Занабазарын музейд хадгалж буй бурхан тахилын ширээг толилуулж байна.


Бурхан тахилын ширээ нь айл гэрийн хойморт хамгийн хүндэтгэлтэй байрладаг бөгөөд тахилга тайх таваглахад зориулсан ширээ юм.


Энэ нь бурхны ширээ, тахилын ширээ, гүнгэрвааний хайрцаг гэсэн гурван хэсгээс бүрддэг. Тахилын ширээ нь хамгийн хүндэтгэлтэй хээ болох эрдэнийн найман тахил, норов, зээ бад, луу, хангарьд, арслан, дугуй, дөрвөлжин хэлбэрт оруулсан цэцгэн болон эвэр угалз хээтэй байна.

Нүүр болон давшуурын нүүрэн талд найман тахил тэргүүтнийг гоёмсгоор зурж зүмбэрлэсэн байдаг. Бурхан тахилын ширээний хээг голдуу товойлгон сийлбэрлэх, зүмбэрдэх, өнгө ялган хээлж зурах аргаар хийх бөгөөд ихэнхдээ улаан суурь дээр алтан шар өнгөөр зурж хээлсэн байдаг.

Бурхан тахилын ширээг голдуу нарс, хуш, хайлаас зэрэг модоор голлон хийдэг ажээ.



Холбоотой мэдээ