Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжтэй байхыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нийт нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 м/с хүрч, цас орж шуурч байна.
Мөн зарим газраар бороо орж буй. Тодруулбал, Сайхандуулан суманд 4,0 мм, Мандах суманд 2,0 мм, Иххэт суманд 0,6 мм, Сайншанд, Эрдэнэ, Улаанбадрах, Өргөн, Айраг, Улаанбадрах суманд 0,0 мм цас, бороо холилдон оржээ.
Салхи нийт нутгаар секундэд 13-20 метр, Мандах суманд 29м/с хүрч нутгийн төв, өмнөд хэсгээр хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байна.
Орон нутгийн иргэдийг цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжтэй байхыг албаныхан онцгойлон анхааруулж байна.
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
15 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
16 цаг