УИХ-ын гишүүн Н.Ганибал АТГ-т хандлаа

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-07 13:40:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, тус газрын улсын байцаагч Д.Чинтулга, Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Амардэлгэр нарыг АТГ-т шалгуулах хүсэлт өгч байгаа тухай УИХ-ын гишүүн Н.Ганибал өнөөдөр мэдээлэв. 


Тэрбээр, АН-ын ажил хэвийн явж байх хугацаанд улсын бүртгэлийн байгууллагаас С.Эрдэнэд шинэ тамга гаргаж өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийллээ. Мөн Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Амардэлгэр СЕХ-нд АН-ын даргын талаарх лавлагаа гаргаж өгөхдөө тус шүүхийн нийт гишүүний хурлаас өөрөөр тусгасныг тэмдэглэв. Тиймээс дээрх хүмүүсийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон буюу Эрүүгийн хуулийн 22.1-т заасныг зөрчсөн гэж хардаж байгаагаа тодотгоод, АТГ-т шалгуулах хүсэлт өгч байгааг дурдав. 


Ногоон намд үүнтэй ижил нөхцөл үүсэж байсан бөгөөд тухайн үед намын дотоод асуудал гэх шалтгаанаар холбогдох төрийн байгууллагууд авч хэлэлцээгүй байна.

Холбоотой мэдээ