Турк улсын Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-05-07 17:26:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзан Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.


ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Элчин сайдаар томилогдсонд нь Зафер Атешт баяр хүргээд Монгол Улс өөрийн гуравдагч хөрш Бүгд Найрамдах Турк Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглэв. Уулзалтын үеэр Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцов. Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг Элчин сайд З.Атешаас хүсэв.


Элчин сайд З.Атеш Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяртай байгаагаа тэмдэглээд хоёр талын харилцааг өргөжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ