Булган аймагт халдварын тохиолдол 100-д хүрлээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-05-07 18:30:29

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комисс коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит шуурхай мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын хоёр тохиолдол нэмэгдэж, нийт 100 хүн халдвар авсан нь батлагдсан байна.

            Булган суманд хоёр тохиолдол шинээр батлагдаж, сүүлийн хоёр хоногт нийт таван хүн халдвар авсан нь бүртгэгдлээ. Аймгийн төвд гэр бүл, найз нөхдийн хүрээнд халдвар тархсан байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа мэдээллээ. Тус аймагт халдвар авсан хүмүүсээс 91 нь эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар 9 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь бүгд хөнгөн байна. 

Холбоотой мэдээ