АНУ-ын ТЦХ Арабын тэнгист Орост үйлдвэрлэсэн зэвсгийг хурааж авснаа мэдээлжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-05-09 13:09:02

ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “USS Monterey” крейсер Арабын тэнгисийн олон улсын бүсэд таних тэмдэггүй явж байсан хөлөг онгоцноос Орос, Хятадад үйлдвэрлэсэн их хэмжээний зэвсгийг хурааж авчээ.  


АНУ-ын ТХЦ-ий Тавдугаар флотын хэвлэлийн албанаас мэдээлснээр, хөлөг онгоцны баг олон улсын хууль тогтоомжийн дагуу шалгалт хийж, хууль бус ачааг илрүүлжээ. Америкийн цэргийнхэн уг хөлөг хаашаа явж байсныг, мөн хаанаас ирснийг тогтоохоор ажиллаж байгаа аж.


“Олдсон зэвсгүүдийн дотор Орост үйлдвэрлэсэн танк эсэргүүцэгч хэдэн арван удирдлагат пуужин, Хятадын "Type 56" маркийн хэдэн мянган винтов буу, олон зуун PKM пулемёт, мэргэн буучийн винтов, мөн танк эсэргүүцэх гранат шидэгчүүд байсан” гэж АНУ-ын ТХЦ-ий мэдээлэлд дурджээ.


Зэвсэг хураах ажиллагаа тавдугаар сарын 6, 7-нд хоёр өдөр үргэлжилсэн байна. Хөлөг онгоцны гишүүдийг байцаасныхаа дараа суллажээ. 

Холбоотой мэдээ