Боксчид 10 хоног хамтарсан бэлтгэл хийгээд тивийн аваргын төлөө хүчээ сорино

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-05-10 11:10:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксын шигшээ баг тамирчид “Амжилтын төлөө хамтдаа” уриатай Чехийн “Гран при” тэмцээнд багаараа тэргүүлэн амжилтаа ахиулсаар байгаа юм.


Одоо шигшээ багийн тамирчид календарьчилсан төлөвлөгөөний хүрээнд 2021 оны 5 дугаар сарын 10-20 хүртэлх хугацаанд ХБНГУ-д Герман, Куба улсын боксын шигшээ баг тамирчидтай олон улсын хамтарсан бэлтгэл хийх юм байна.


Улмаар АНЭУ-ын Дубай хотноо 2021 оны 5 дугаар сарын 21-31-ний өдрүүдэд зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор ийнхүү бэлтгэл сургуулилилтаа эрчимжүүлэн базааж байгаа юм.

Холбоотой мэдээ