Наадмын талбайн зам дагуу 300 ширхэг мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-05-10 18:06:53

Увс /МОНЦАМЭ/. “Ногоон дуу хоолой” сарын аяны хүрээнд “Өрх бүр нэг мод тарьцгаая" арга хэмжээ улс орон даяар өрнөж байна. Энэ хүрээнд Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албанаас дээрх аяны хүрээнд болон бүх нийтээр мод тарих өдрийг угтан наадмын талбайн урд, зам дагуу 300 ширхэг мод тарих ажлыг энэ сарын 8-ны өдөр зохион байгууллаа.

"Тус аяны хүрээнд байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байх тал дээр олон нийтэд зөв мэдээ мэдээлэл хүргэх, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, хор уршгийг нь таниулах, мод тарихын ач тус зэргийг олон нийтэд сурталчилж байна. Энэ ташрамд мод тарих ажилд өөрсдөө болон гэр бүлтэйгээ хамт ирж оролцсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон хурлын ажлын албаны хамт олон, усалгааны ажилд туслалцаа үзүүлсэн Онцгой байдлын газар, “Чандмань Увс” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье" хэмээн аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд хэллээ.

Холбоотой мэдээ