Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй 7 бөх башёг тэргүүлж явна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-11 17:21:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 3 дахь өдрийн барилдаанд Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй 7 бөх өвдөг шороодоогүй байна.


Нацү башёд Монголын 6 бөх барилдаж байгаа бөгөөд эхний өдөр Чёошома Г.Мөнхсайхан/М-11/ Котоновака /М-11/-д котэнаге мэхээр унаснаар нэг даваа 2 унаатай болов.


Энэ өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/ Эндо /8/-г котэнаге мэхээр давсан бол Ичиножёо А.Ичинноров /М-6/ Цүрүгишо /М-8/-д ёрикири мэхээр ойчиж 2 даваа, нэг унаатай болов.


Энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/ Оношо /М-6/-д ёрикири мэхээр, Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/ Сэкиваке Таканошо  ошитаоши мэхээр тус тус ойчлоо.


Харин Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тобизарү /М-2/ уватэнаге мэхээр хаяж, 3 дахь даваагаа авснаар Тамаваши Б.Мөнх-Оргил нарын 6 бөхийн хамт башёг тэргүүлж байна.


Нацү башёгийн 3 дахь өдрийн барилдаанд Озэки Шодай, Такакейшёо нар өрсөлдөгчдөө давсан бол Озэки Асанояама Вакатакакаге /М-1/-д ёритаоши мэхээр ойчиж 2 унаатай болов.

Холбоотой мэдээ