Тайвань коронавирусний улмаас хязгаарлалтаа чангатгаж магадгүй

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-05-12 14:45:54

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Сүүлийн өдрүүд эх үүсвэр нь тодорхойгүй халдварын голомтууд нэмэгдэж байгаатай холбогдуулан Тайванийн эрх баригчид коронавирусний цар тахалтай холбоотой хязгаарлалтыг “ойрын өдрүүдэд” эрс чангатгаж магадгүй байна. Энэ тухай Тайванийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Чэнь Шижун мэдэгджээ. 


Тайвань нь “COVID-19”-ийн халдварын хамгийн цөөн тохиолдол бүртгэгдсэн газруудын нэг юм. Цар тахал дэгдсэнээс хойш тус арал дээр нийт 1210 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас барсан байна. Халдварын тохиолдлуудын ихэнх нь гаднаас зөөвөрлөгдөн иржээ.


Гэсэн хэдий ч сүүлийн өдрүүдэд эх үүсвэр нь тодорхойгүй дотоодын халдварын голомт нэмэгдэж эхэлсэн байна. Мягмар гарагт ийм зургаан тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан эрх баригчид халдварын тархалтын аюулын түвшнийг хоёрдугаар зэргээс гуравдугаар зэрэгт хүргэх боломжийг хэлэлцэж байгаа аж.


Хязгаарлалтыг чангатгаж магадгүй байгаатай холбоотойгоор Тайбэйн хөрөнгийн биржийн индекс 6 гаруй хувиар унасан байна.



Холбоотой мэдээ