Венесуэлд он гарснаас хойш инфляцын түвшин 240 хувь давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БОГОТА. /TASS/. Он гарснаас хойш Венесуэлд үнийн өсөлт 240 хувийг давсан тухай тус улсын санхүүгийн ажиглалтын төв мэдээлжээ.
“Дөрөвдүгээр сард инфляцын түвшин 33.4 хувь байсан бол он гарснаас хойш -240.5 хувьтай байна” гэж тус байгууллага твиттер хуудсандаа мэдээлсэн байна.
Венесуэлийн Төв банкнаас хоёрдугаар сард мэдээлснээр, өнгөрсөн онд тус улсын инфляц 2 959.8 хувь байжээ.
Венесуэл улс сүүлийн жилүүдэд үндэсний валютын ханшийн уналт дагуулсан нийгэм, эдийн засгийн хүнд хямралыг туулж байгаа юм. НҮБ-ын мэдээлсээр, тус улсаас 4.5 сая орчим хүн дүрвэн гарсан бөгөөд тэдний 80 орчим хувь нь бүс нутгийн улсууд руу дүрвэжээ.