ОХУ хэд хэдэн улстай нислэгээ сэргээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-15 12:38:59

МОСКВА. /TASS/. ОХУ тавдугаар сарын 25-наас Исланд, Мальт, Мексик, Португал, Саудын Арабтай агаарын харилцаагаа сэргээхээр болжээ.


Энэ тухай ОХУ-ын коронавирусний тархалт, зөөвөрлөгдсөн тохиолдлоос урьдчилан сэргийлэх шуурхай штаб мэдээлсэн байна.


“Хэлэлцүүлэг хийж, зарим улс орны халдварт өвчний нөхцөл байдлыг харгалзан үзсэнээр, дараах орнуудтай тогтмол үйлддэг олон улсын нислэгээ харилцан сэргээх тухай шийдвэрийг гаргажээ. Үүнд Исланд (Москва - Рейкьявик чиглэлд долоо хоногт хоёр удаа), Мальта (Москва - Валлетта долоо хоногт хоёр удаа), Мексик (Москва - Канкун долоо хоногт гурван удаа), Португал (Москва - Лиссабон долоо хоногт гурван удаа), Саудын Араб (Москва – Жидда долоо хоногт гурван удаа), Махачкала - Жидда, Грозный-Жидда чиглэлд долоо хоногт нэг удаа) багтжээ.


Одоогоор ОХУ-аас Армени, Азербайжан, Беларусь, Энэтхэг, Казахстан, Вьетнам, Венесуэл, Грек, Герман, Сингапур, Серби, Этиоп, Катар, Киргиз, БНСУ, Египет, АНЭУ, Танзани, Швейцар, Шри-Ланк, Узбекистан, Финланд, Япон, Мальдив, Куба, Сейшелийн арлууд руу нислэг үйлдэгдэж байгаа аж.

Холбоотой мэдээ