Байт харвааны тамирчид олимпын эрхийн тэмцээнд оролцохоор Европыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-15 15:10:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байт харвааны Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид Швейцарын Лозанн хотноо болох Дэлхийн цомд оролцохоор эх орноосоо мордлоо.


Монголын баг 5 дугаар сарын 17-23-нд Лозанн хотноо болох Дэлхийн цомын аварга шалгаруулах 2 дахь цуврал тэмцээн болон 6 дугаар сарын 18-27-нд Франц улсын Парис хотноо зохион байгуулах "Токио-2020" Олимпын наадмын сүүлийн эрх олгох тэмцээн, мөн Дэлхийн цомын 3 дахь цуврал тэмцээнд тус тус оролцох юм.


Тэд  5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 16-нд Казахстан улсын Олимпын бэлтгэлийн төвд хамтарсан бэлтгэл хийхээр болжээ.


Багийн бүрэлдэхүүнд ОУХМ Ж Гантөгс, ОУХМ Б.Отгонболд, СМ Д.Дашнамжил, ОУХМ Б.Урантунгалаг нар багтсан бөгөөд ахлах дасгалжуулагчаар Ю.Ганзориг, дасгалжуулагчаар Ч.Мөнхцэцэг нар ажиллана.


Манай баг тамирчид "Токио-2020" олимпын наадмын ганц эрхийг аваад байгаа бөгөөд сүүлийн эрх олгох тэмцээнээс эрэгтэй багийн болон эмэгтэй хувийн эрхийг нэмж авахаар зорьж байна.

Холбоотой мэдээ