Тээврийн товчоогоор 17 хүртэлх насны хүүхдийг шинжилгээ шаардахгүй нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-28 10:24:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хот хоорондын автобусаар 40-өөс илүү хүн тээвэрлэхгүй, шаардлагатай бичиг баримтыг шалган, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн зорчуулж байна.


Тодруулбал, коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоног өнгөрснийг нотлох баримт буюу дархлаажуулалтын гэрчилгээ, сүүлийн дөрвөн сарын хугацаанд өвдөөд эдгэрсэн эмчийн магадалгаатай байх юм бол PCR шинжилгээ шаардахгүй.


Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй, эхний тундаа хамрагдсан ч дараагийн тунгийн хугацаа болоогүй, вакцин хийлгээд 14 хоноогүй бол PCR шинжилгээний (72 цагийн) сөрөг хариу, түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу (48 цагийн)  шаардлагатай. Түүнчлэн, 0-17 насны хүүхдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй.


Шинжилгээ өгсөн иргэд болон өвчлөөд эдгэрснээс бусад 0-17 насны хүүхдийг зорчин очсон орон нутагт нь долоо хоног гэрийн ажиглалтад байлгах аж. 

Холбоотой мэдээ