Баг хариуцсан 170 гаруй идэвхтэн ажиллаж байна

Орон нутагт | Баянхонгор
erdenechimeg@montsame.mn
2016-06-21 23:26:44

Хагас жилийн байдлаар Баянхонгор сумын баг хариуцсан сайн дурын идэвхтнүүд давхардсан тоогоор нийт 42 мянга гаруй өрх айлаар орж, мэдээлэл түгээжээ.

Энэ оны Нэгдүгээр сарын 22-ны өдрөөс Баянхонгор аймгийн Баянхонгор сумын бүх багт сайн дурын 177 идэвхтэн ажилласан байна. Тэд тодорхой хэмжээний урамшуулал цалинтай бөгөөд орон нутгийн хэмжээнд болж буй ажил, арга хэмжээг түгээхээс гадна иргэдээс гарсан санал шүүмжүүдийг удирдлагын түвшинд хүргэж ажиллажээ.

Энэ сарын байдлаар идэвхтэний тоо нэмэгдэж, 221 идэвхитэн болон өргөжөөд байгаа юм байна. Иргэдийн дундах санал асуулга, нэн даруй тулгамдаж буй асуудлыг түргэн шуурхай холбогдох байгууллагад мэдэгдэж, асуудлыг шийдвэрлүүлэн ажиллах тус арга хэмжээ цаашид ч үргэлжилнэ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ