Хоёр иргэнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 261 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-29 13:24:19

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 304 сорьцод PCR шинжилгээ хийжээ.

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 204, Зоонозын өвчин судлалын төвийн явуулын баг 100 сорьцод шинжилгээ хийхэд коронавирусний халдвар авсан хүний тоо хоёроор нэмэгдэж, батлагдсан тохиолдол нийт 261 болсон байна.

Тодруулбал, Улаанбаатар хотоос ирсэн хоёр иргэнээс халдвар илэрчээ.

Мөн өчигдөр коронавирусний халдвартай нь батлагдсан Буянт сумын зургаан иргэний ойрын хавьтлын 51 хүнийг тусгаарлалтад авч, PCR шинжилгээ хйихэд бүгд сөрөг гарсан гэж албаныхан мэдээллээ.  

Өнөөдрийн байдлаар 13 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 112, тусгаарлан ажиглах байранд 121, гэрийн тусгаарлалтад 6, гэрийн ажиглалтад 370 иргэн тус тус байна.   

Холбоотой мэдээ