Гадаадад байгаа сонгогчдын 76 хувь нь саналаа өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-01 22:05:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулиар гадаад улсад саналаа өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон 7394 сонгогчийн 76 хувь буюу 5618 нь санал өгөв.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор байгуулагдсан Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс, Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа 44 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулагдсан Салбар комиссуудад 2021 оны 5 дугаар сарын 30-31-нд амжилттай зохион байгууллаа.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар гадаадад байгаа 7209 иргэн бүртгүүлж, нэрсийн жагсаалтад орсны 66.3 хувь буюу 4767 иргэн сонгуульд оролцож санал өгсөн аж.


Энэ удаагийн сонгуульд хамгийн олон сонгогч санал өгсөн газрууд:

Сөүл дэх Салбар комисст 753 (69.9 хувь)

Токио дахь Салбар комисст 719 (86.7 хувь)

Канберра дахь Салбар комисст 532 (69.4 хувь)

Вашингтон дахь Салбар комисст 467 (76.2 хувь)


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар СЕХ гадаад улсад байгаа сонгогчдын санал тоолох бөгөөд санал авах зургадугаар сарын 9-ний 22.00 цагт ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулах юм.


Цар тахлын эрсдэлээс сэргийлэх зорилгоор гадаадын улс орнуудад зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан, хөл хорио тогтоосон онцгой нөхцөл байдалтай байгаа ч манай иргэд сонгуульд идэвхтэй оролцсонд Төв комисс талархал илэрхийлжээ.

2021.06.01-ний өдөр 12 цагийн байдлаар

 


 

Дугаар



 

Салбар комисс

СНЖ-д бичигдсэн сонгогчдын тоо

Санал өгсөн сонгогч

 

тоо

 хувь

1

Анкара

35

27

77.1

2

Бангкок

36

33

91.7

3

Берлин

412

293

71.1

4

Брюссель

166

128

77.1

5

Бишкек

22

17

77.3

6

Будапешт

314

237

75.5

7

Бээжин

84

82

97.6

8

Варшав

159

128

80.5

9

Вашингтон

613

467

76.2

10

Вена

163

139

85.3

11

Вьентьян

30

30

100.0

12

Гавана

24

20

83.3

13

Дели

16

14

87.5

14

Каир

18

14

77.8

15

Канберра

767

541

70.5

16

Кувейт

7

7

100.0

17

Лондон

187

158

84.5

18

Москва

115

97

84.3

19

Минск

20

20

100.0

20

Нурсултан

20

17

85.0

21

Оттава

68

56

82.4

22

Парис

84

66

78.6

23

Пхеньян

0

0

0.0

24

Прага

211

96

45.5

25

Ром

23

16

69.6

26

Софи

24

20

83.3

27

Сөүл

1077

753

69.9

28

Стокгольм

233

200

85.8

29

Сингапур

65

62

95.4

30

Токио

829

719

86.7

31

Ханой

27

25

92.6

32

Женев

159

141

88.7

33

Нью-Йорк

101

87

86.1

34

Истанбул

169

78

46.2

35

Сан-Франциско

473

295

62.4

36

Осака

121

106

87.6

37

Кызыл

21

21

100.0

38

Улаан-Үд

98

87

88.8

39

Эрхүү

45

40

88.9

40

Хөх хот

60

49

81.7

41

Хонгконг

23

23

100.0

42

Шанхай

33

31

93.9

43

Эрээн

82

58

70.7

44

Пусан

154

114

74.0

45

Манжуур

6

6

100.0

нийт дүн

7394.0

5618

76.0

 

Холбоотой мэдээ