Нийслэлд 970, орон нутагт 340, зөөвөрлөгдсөн 2 тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-09 11:06:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 8500 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1312 тохиолдол шинээр бүртгэгдлээ.


Эдгээрийн 970 нь Улаанбаатар хотод, орон нутагт 340 тохиолдол бүртгэгдсэн бол Афганистан-Улаанбаатарын онгоцоор 6 дугаар сарын 2-нд ирсэн хоёр иргэнээс халдвар  илэрснийг ЭМЯ мэдээлэв. 


Ингэснээр өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт тохиолдол 69 022 боллоо. Харин сүүлийн 24 цагт 444 хүн эмнэлгээс гарснаар нийт  55 157 хүн эдгэрчээ. 


Коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 6 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт  324 хүн эндээд байна. 

Коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 61-73 насны 5 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт  318 хүн эндээд байна. 

Одоогоор коронавируст халдвартай нийт 6818 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 140 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 532 нь хүнд, 1911 нь хүндэвтэр,  4235 нь хөнгөн гэж оношлогджээ.  


Түүнчлэн коронавирусээр халдварлаад шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр өвчилсөн  13 518 хүн өрхийн эмчийн хяналтад байна. Гэрээр эмчлүүлж буй иргэд биеийн халуунаа тогтмол хэмжих, зовуурь илэрвэл 119 дугаар болон өрхийн эмчид хандах, тайван байх, дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэх, сайн унтаж амрах хэрэгтэйг ЭМЯ-наас зөвлөлөө.


Холбоотой мэдээ