Дам харьцагчдыг санал өгөхийг зөвшөөрөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-09 17:07:10

Сүхбаатар /МОНЦАМЭ/.  6 дугаар сарын 9-ний байдлаар Сүхбаатар аймгийн хэмжээнд короанвиурсний халдвараас шалтгаалан 1600 гаруй иргэн эмнэлэг болон тусгаарлах байр, гэрийн тусгаарлалт, ажиглалтад байна. Эдгээрээс 900 гаруй нь батлагдсан тохиолддын ойрын харьцагчид бөгөөд тэднийг хэсгийн хороондоо очиж саналаа өгөхийг аймгийн Сонгуулийн хорооноос зөвшөөрөв.

Харин энэхүү шийдвэр нь эрсдэлтэй гэдгийг аймгийн ЭМГ-аас анхааруулж байгаа юм.

Ямартай ч 15.00 цагийн байдлаар Сүхбаатар аймагт сонгуулийн ирц 39,20 хувийн ирцтэй буюу улсын хэмжээнд хамгийн өндөр ирцтэй гурван аймгийн нэгээр нэрлэгдэж байна. Сонгуулийн санал хураалтад 50-70 насныхан болоод эмэгтэйчүүд хамгийн идэвхтэй оролцож байна.

 

 

 

 

Холбоотой мэдээ