Завхан аймгийн наадам 7 дугаар сарын 10,11-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-06-11 17:02:44

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн наадам долоодугаар сарын 10,11-ний өдрүүдэд болно гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-“Аймгийн наадмыг зохион байгуулах комисс 6-р сарын 10-ны өдөр хуралдлаа. Энэ жилийн наадам Ардын хувьсгалын 100 жил, Завхан аймаг байгуулагдсаны 98 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм. Сумдын наадам 5,6-ны өдрүүдэд болно.

Аймгийн наадамд барилдах 256 бөхийг чансаатай болгохын тулд сумдын наадмаас шөвөгт үлдсэн бөхчүүдийг барилдуулна. Нээлтийн үйл ажиллагааг нэлээд өргөн дэлгэр хүрээнд тэмдэглэхээр төлөвлөгөө гаргаад байна. Харин Донойн хөндийд болох хурдан морьдын уралдааны үеэр 32 цолгүй бөх барилдуулж бэсрэг наадам хийх. Зэвсэгт хүчний 100 жилийн ой тохиож байгаа учир цэргийн парад жагсаалыг өргөн хүрээнд хийх зэрэг томоохон ажлуудыг төлөвлөөд байна” гэв. 

Холбоотой мэдээ