Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-ны Бодлогын зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-15 20:38:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яамдын Бодлогын зөвлөлдөх хоёрдугаар уулзалт өнөөдөр цахимаар боллоо.


Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, хятадын талаас БНХАУ-ын ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Лю Жинсун нар тэргүүлэн оролцов.


Зөвлөлдөх уулзалтаар хоёр улсын гадаад бодлого, олон улсын харилцаа, хамтын ажиллагаа, цар тахлын дараах олон улсын нөхцөл байдал болон бүс нутгийн асуудлаар санал солилцов. Мөн дараагийн зөвлөлдөх уулзалтыг 2022 онд зохион байгуулахаар хоёр тал тохиролцсон болно.

Холбоотой мэдээ