Ховд аймагт 14 хүн халдвар авсан нь тогтоогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-17 11:56:08

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдөр коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 14-өөр нэмэгдэж, нийт 402 боллоо. 

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 97 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн нэг иргэн гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байна.

Одоогоор халдвар авсан нэг хүний биеийн байдал хүнд, 10 хүнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. Коронавирусний халдвар авсан иргэдийн 292 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Өнөөдөр  халдвартай 12 иргэнийг “Тусгаарлах эмнэлэг” рүү тээвэрлэж байна.

Одоо Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 484, тусгаарлан ажиглах байранд 99, гэрийн тусгаарлалтад 270, гэрийн ажиглалтад 606 иргэн буй.  

 

Холбоотой мэдээ