Халдварын 16 тохиолдол шинээр бүртгэгдэж, 5 сум хөл хорио тогтоов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 16 хүн коронавирусний халдвартай
болох нь батлагдаж, нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 119 боллоо.
Дээрх тохиолдлууд
Өлгий суманд 14, Цэнгэлд 1, Дэлүүн суманд тус бүр 1
бүртгэгдсэн. Эдгээр хүмүүсийн дотор халдварын
эх үүсвэр нь тодорхойгүй 1 /Өлгий/, гэрийн ажиглалтад байгаад вирус илэрсэн 1
хүн /Дэлүүн/ байгаа ба бусад нь өмнөх голомтуудын ойрын хавьтлууд аж.
Хөдөө сумдад
өвчлөл бүртгэгдсэнтэй холбогдуулан Цэнгэл сум энэ сарын 24-ний өдөр хүртэл, Дэлүүн
сум 20-ны өдөр хүртэл хөдөлгөөний хязгаарлалт хийж, Улаанхус сум орох, гарах
хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрээ энэ сарын 20-ны өдөр хүртэл, Булган сум 24
цагаар тус тус сунгав.
Харин Ногооннуур
суманд энэ сарын 21-ний өдөр хүртэл тогтоосон хөл хорио хэвээрээ байна.