БАЯНХОНГОР: Виртуал орчинд дадлага сургалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-15 13:49:00

Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Политехникийн коллежид дөрвөн төрлийн симулятор бүхий операторын танхим байгууллаа.


Баянхонгор аймагтай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд “Эрдэнэ Монгол” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар уул уурхайн машин механизмын операторын дадлагын танхимыг тохижуулсан байна.


Операторын танхимыг байгуулснаар Политехникийн коллежийн суралцагчид уул уурхайн оператор, уул уурхайн машин механизмын засварчин, зам гүүрийн байгууламж мэргэжлийн ангиудад бодит техникийн виртуал орчинд дадлага сургалт гүйцэтгэх боломж бүрдэж байгаа юм. 


Мөн мэргэжлийн боловсролын салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг болгон орчин үеийн нэн шаардлагатай бульдозер, дамп, ковш, экскаваторын тоног төхөөрөмжийг “Эрдэнэ Монгол” ХХК тус коллежид нийлүүлжээ.

Холбоотой мэдээ